42 иргэнийг хөнөөжээ

Дэлхий Монгол Админ 2017 03 сар 20 994

иргэнийг хөнөөжээ

Йемен дэх Сомали иргэдэд зориулсан дүрвэгсдийн хуаранд халдлага болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Халдлагаар 42 хүн амиа алдсан гэнэ. Амиа алдагсад бүгдээрээ эмэгтэйчүүд, хүүхдүүд байжээ. Уг халдлагыг Йемений хэт даврагч “Хоути” бүлэглэл үйлдсэн хэмээн Засгийн газраас мэдээлсэн байна. Харин уг мэдээллийг террористууд эрс үгүйсгэж “Йеменд цэргийн ажиллагаа явуулж буй Саудын Араб тэргүүтэй Арабын эвслийнхэн үйлдсэн” гэжээ.

Учир нь дүрвэгсдийн хуаранг агаараас бөмбөгдсөн байна.

"Хоути" бүлэглэл өнгөрсөн 2014 оны долоодугаар сараас нийслэл Сана хотноо террорист халдлага үйлдэж, Засгийн эрхийг авах гэж санаархсан билээ. Уг үйл явдлын улмаас тус улсад эмх замбараагүй байдал үүсээд байна.

shuud.mn

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх