ЭЕШ: Хугацаа сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй


эеш

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх сарын 14-ны 18.00 цагт дуусах юм байна. Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулснаар хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй гэнэ. ЭЕШ-ын системийг боловсронгуй болгож илүү хялбар, нэмэлт боломжуудыг бий болгох, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран хэрэглэгчийг мэдээллээр хангах үйлчилгээг шинээр нэвтрүүлсэн байна.Шалгуулагч онлайн бүртгэлд бүртгэлтэй дугаар бүхий утаснаас 133-233 дугаарт өөрийн хүсэлтээ явуулж дараах үйлчилгээг авч болох юм байна.

-Бүртгэлийн дугаар сэргээх: pid 85011016

-Нууц код сэргээх: psw 85011016

-Бүртгэлийн дугаар болон нууц үгийг хамтад нь сэргээх: ppw 85011016

-Суудлын хуваарь харах: sid 85011016

-Дүн оноо харах: dun 85011016

-Шалгалтын хуваарь харах: eyesh /энэ үйлчилгээг дурын утаснаас авахыг зөвшөөрнө/

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх