Рок-н-роллын эцэг Чак Берри нас баржээ


Америкийн дуучин хөгжимчин Чак Берри 90 насандаа Миссури муж улс дахь гэртээ насан өөд болжээ. Тэрбээр бямба гарагm орон нутгийн цагаар 13:26-д нас барсан тухай Сент-Чарльз тойргийн цагдаагийнхан “Facebook” дахь албан ёсны хуудсандаа мэдээлжээ.

Яаралтай дуудлагаар түргэнийхэн очиход Берри ухаангүй байсан ба улмаар эмч нар түүнийг амийг аварч чадаагүй байна.

Дуучин, хөгжимчин Чак Берри дуучин хөгжимчний ажлын гараагаа 60 гаруй жилийн өмнө эхлэж байжээ.

Түүний бичсэн хитүүдийн дунд “Rocj and Roll Musik”, “Maybellene”, ”Roll Over Beethoven”, ”Sweet Little Sixteen”, ”Johnny B.Goode” зэрэг жанрын сор бүтээлүүд байдаг билээ.

Ритм-энд-блюз, кантригийн элементийг өөртөө агуулсан Чак Берригийн стиль, гитарын алдарт соло, голчлон өсвөр насны хүүхдүүдийн баяр хөөр, амьдралын мэдрэмжид зориулагдсан дууны үгс, тайзны дүр төрх нь түүний олон тооны шүтэн бишрэгч, даган дуурайгчдад асар их нөлөө үзүүлсэн юм. Хөгжмийн шинжээчдийн үзэж байгаагаар Чак Берри бол рок-н-роллыг тусдаа чиглэл болон хөгжихөд гол үүрэг гүйцэтгэсэн хүний нэг ажээ.

Ирээдүйн од 1926 оны 10 дугаар сарын 18-нд Миссури муж улсын Сент-Луисп хотод дундаж амьдралтай африк гаралтай америк гэр бүлд төржээ. Тэрбээр сургуульд байх үеэсээ эхлэн дуу хөгжим сонирхон хичээллэх болжээ.

Чак Берри 18 насандаа гурван дэлгүүр ухсан, машин хулгайлсан хэрэгт оролцсоны төлөө бусад өсвөр насны хүүхдүүдийн хамтаар шоронд орж байжээ. Шоронгийн сайн дурын үзлэгт тэрбээр гитар даран тоглодог байсан ба улмаар үлгэр жишээ байсныхаа төлөө хугацаанаасаа өмнө шоронгоос суллагджээ. Машины үйлдвэрт ажиллах болж, оройн цагаар клубүүдэд хөгжим тоглон мөнгө олдог байсан ба улмаар 1953 оноос мэргэжлийн хөгжимчний гараагаа эхэлжээ. Ердөө хоёрхон жилийн дараа тэрбээр өөрийн анхны “Maybellene” сингл-ээ бичүүлжээ.

1984 онд хөгжмийн “Grammy” –ийн шагналыг хүртсэн бол 1986 онд рок-н-роллын Америкийн алдрын Тэнхимийн анхны алдартны нэг болжээ.

Берригийн дууны ковер хувилбаруудыг Beatles, The Rolling Stones, The Animals болон бусад олон алдартай хамтлагууд хийжээ.

2004 онд “Rolling Stones” сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн агуу 50 хөгжимчдийн чансааны тавдугаарт 78 настай хөгжимчин Берри бичигджээ.  

Өнгөрсөн онд дуучин сүүлийн 37 жилд анхных болох цомгоо гаргахаар шийдсэн ба энэ тухайгаа тэрбээр 90 насны ойн баяр дээрээ зарлаж байсан юм.

Хөгжимчний “Чак” хэмээн нэрлэсэн цомгийг түүний төрөлх хот Сент-Луист бичсэн ба уг цомог энэ ондоо багтан гарснаар түүний сүүлийн гаргасан цомог болох юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх