Үндэсний лигийн аваргаар Архангайн баг тодорлоо


МҮСБХ, МСБХ хамтран зохион байгуулсан 21 аймгийн Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний Үндэсний аваргын цувралын тав дахь тоглолт өнгөрсөн баасан /03.17/ гарагт болж, аваргаар "Архангай Алтан дорнодын дайчид" баг тодорлоо.

Ийнхүү 2016-2017 оны Үндэсний лигийн аварга багаар Т.Ариунболд эзэнтэй "Архангай Алтан дорнодын дайчид" баг шалгарч, цомын эзэд боллоо. Харин дэд аваргаар З.Баясгалан эзэнтэй "Сүхбаатар Альянс Тех" баг шалгарлаа.

2016-2017 оны Үндэсний лигийн Бэлэгдэлийн гарааны 5 тоглогчдыг нэрлэвэл: Carl Blair Холбон тоглогч /Сүхбаатар/, Ким Чол Мионг Шилдэг хамгаалагч /Архангай/, Э.Дөлгөөн Шилдэг довтлогч /Сүхбаатар/, Д.Гантулга Шилдэг хүчний довтлогч /Эрдэнэт Икон/, О.Энхбаатар Шилдэг төвийн тоглогч /Архангай/ нар тодорсон юм. Финалын цувралын MVP буюу хамгийн үнэ цэнэтэй тоглогч Роберт Тюрнер шалгарсан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх