Стив Керр: KD бэлтгэлдээ орсон


"Алтан мужийн дайчид"-ын ахлах дасгалжуулагч Стив Керр өчигдөр орой "Милуоки Бакс"-тай хийсэн тоглолтын өмнө (117:92) хориод хоногийн өмнө өвдгөө гэмтээсэн Кевин Дюрэнтын эмчилгээ хэрхэн хийгдэж байгаа талаар сэтгүүлчдэд ярьсан байна.
 
"Би өнөөдөр Кевин хэрхэн үсрэлттэй шидэлт хийж байгааг ажигласан. Эхлээд сандал дээр сууж байгаад шидэлт хийж байснаа дараа нь босч зогсож байгаад шидэж эхэлсэн, харин хамгийн сүүлд үсрэлттэй шидэлт хэдийг хийсэн шүү. Түүний эмчилгээ их үр дүнгээ өгч байгаа гэж хэлж болно" хэмээн Керр өгүүлжээ.

Эх сурвалж www.wikimon.mn

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх