Яана даа...


Өнгөрсөн долоо хоногт Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийслэлийн гудамж, талбайд нус цэрээ хаясан хүнийг 10 мянган төгрөгөөр торгоно гэсэн нэмэлт заалт оруулжээ. Мэдээж иргэдийн соёлгүй байдлыг хязгаарлах хуулийн энэ шийдвэр нь зөв. Маш зөв. Гэвч...

Энэхүү заалтыг хэн, хэрхэн хэрэгжүүлэх вэ. Ер нь хэн шүлсээ хаяад байна вэ

Иргэдийн хамгийн их шүлсээ хаядаг газруудын нэг бол автобусны буудал орчим.  Мөн гудамж талбайд гарч тамхи татахдаа хогийн савны дэргэд болон баар, паб зэрэг үйлчилгээний газруудын үүдэнд шүлсээ маш их хаядаг. Энэ нь хотын иргэдийн соёл болооод нийслэлийн өнгө төрх өнөөдөр ямар байна вэ гэдгийг бэлхнээ харуулчихна. Соёлтой, боловсролтой иргэд мэдээж олон байгаа. Гэвч энэ бүгдийг үгүйсгэн харлуулдаг нь бас цөөнгүй.

Автобусны буудал дээр зогсч байхад энд тэндгүй шүлсээ хаях хүмүүс олонтаа. Тэдний олонх нь согтуу бөгөөд зарим нь буудлын ойролцоох ТҮЦ-нүүдийг налан унаж босч харагдана. Зарим нь бүр бие засна. Тэд зүгээр ингээд зогсохгүй хоорондоо хэрэлдэж маргалдан хорвоогийн хамгийн муухай хараалын үгсийг хамаг чангаараа бие бие рүүгээ хашхирна. Хажууд нь зогсоход өөрийн эрхгүй айдас төрнө. Сэтгэл эмтэрнэ. “Яана даа” гэсэн халаглах бодол толгойд эргэлдэнэ.

Энэ байдал Монгол III  сургууль, “Бөмбөгөр” худалдааны төв, Хархорин зах, Саппоро, Вокзал, 100 айл зэрэг нэрлээд байвал маш олон газруудын автобусны буудал дээр өдөр бүр үргэлжлэх бөгөөд хэн бүхэнд илэхнээ харагддаг. Эдгээр нь бүгд л нийслэлийн төв зам дагуу бөгөөд иргэдийн хамгийн ихээр зорчдог хэсгүүд.

Гэтэл эдгээр хүмүүсийг яаж торгох вэ. Үүнийг хэрхэн хянах вэ...  Ямар нэгэн арга зам боловсруулаад шүлсээ хаяж буй хүмүүсийг  олж торгодог болъё гэж бодъё. Дундаж болон дундаас дээш амьдралтай, ажилтай, боловсролтой хүмүүс нь торгуулиа төлөөд, хариуцлагаа ухамсарлаад шүлсээ хаяхаа болино гэж найдъя. Гэтэл шүлсээ хаядаг хүмүүсийн хэдэн хувь нь торгууль болох 10 мянган төгрөгийг өгөх боломжтой вэ гэдэг нь бас л асуудалтай.

Ямар нэгэн ажил хийж, амьдралын төлөө зүтгэдэггүй, зүгээр л архи ууж өдөр хоногийг өнгөрөөж буй хүмүүс маш олон байна. Тэд архи уудаг ч, архи нь тэдний аливаа зүйлийг ухаарах болоод ойлгох ухааныг нь уучихсан. Нэг ёсондоо эдгээр нь дээр дурдсан хотын соёл болоод өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөгчид. Тэднийг яаж торгох вэ. Шүлсээ хаяж болохгүй гэдгийг нь яаж ойлгуулах вэ. Ер нь тэд ойлгох уу...

 

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 03 сар 21

Автобусны буудал, үзвэр үйлчилгээний газруудад ил шүлсээ хаях явдлыг таслан зогсооё. Түүнчлэн ил бие засах асуудлыг яах вэ. Одоо бүр замбараагаа алдаад байна хөөе.

Oyunaa 2017 03 сар 20

Gudamjnasa dawad hvnii huwtsas ruu hayasan sh de, erted 13 horooloiin haltwartin buudald neg zaluu zuruud unguruhduu minii hantsui ruu shvlsee hayasn, bi delbreltlee uurlasn, huugud barij awd uurt ni archsn,bi hvvhdee gadaad ruu garch amidar gj heleh blsn, yadahnaa taiwan amidarna sh de,bodohos uur

Сүрьеэ 2017 03 сар 20

Ил хаясан нус цэрээр сүрьеэ өвчин их тархаж байна. Сүрьеэгээр өвдөгсдийн 10%, эмэнд дасалтай сүрьегийн 90% үхдэг. Эмчлүүлээд гарсан нь хүчтэй антибиотик удаан хэрэглэснээс элэг бөөр бүх эрхтэн нь хэрэггүй болдог. Иймээс нус цэр хамаагүй хаяхтай шийдвэртэй тэмцье

Зочин 2017 03 сар 20

orkuud l shulsee haydag shd

tui maa 2017 03 сар 20

ТЭГЭЭД ЯМАР ЦЭР НУСАА ЗАЛГИАД ИДЭЛТЭЙ БИШ, ХАЯХГҮЙ ЯАДАГ ЮМ, ТҮЙ МАЙ

зочин 2017 03 сар 20

Нус цэрээ гудамжинд хаяад байгаа хүмүүсийг телевизээр харуулаад, фейсд тавиад байвал торгуулиас илүү шийтгэл болох бишүү. Саяхан маш ганган эмэгтэй гудамжинд цэрээ хаяхыг харлаа.

зочин 2017 03 сар 20

Нус цэрээ гудамжинд хаяад байгаа хүмүүсийг телевизээр харуулаад, фейсд тавиад байвал торгуулиас илүү шийтгэл болох бишүү. Саяхан маш ганган эмэгтэй гудамжинд цэрээ хаяхыг харлаа.