ОУХМ боксчин Э.Цэндбаатар бусдад зодуулан сэхээнд оржээ


цэндбаатар

Өнгөрсөн амралтын өдрөөр буюу гуравдугаар сарын 18-19 шилжих шөнө ОУХМ Э.Цэндбаатар бусдад зодуулан хүнд гэмтэн ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт ухаангүй хүргэгдсэн байна. 

Эх сурвалжуудын ярьж байгаагаар, тэрбээр согтуу залуустай маргалдан зодуулсан бөгөөд тэдгээр залуус приус маркийн машинаар тамирчин залууг хөөж байхдаа мөргөн гэмтээсэн аж. Боксийн шигшээ багийн тамирчид шөнийн цэнгээний газар байхдаа хэсэг залуустай маргаан өрнүүлснээр ийм байдал бий болжээ. 

Тамирчдад зодуулсан залуус биеэ барьж дийлэлгүй зодооныг үргэлжлүүлэн сүүлд нь машинаараа тамирчдыг элдэн хөөжээ. Энэ үеэр залуу тамирчин Э.Цэндбаатар машинд мөргүүлэн гэмтсэн төдийгүй согтуу залуус нэмж зодсон гэж зарим эх сурвалжууд ярьж байна. 

Одоогоор тамирчин залуугийн бие маш хүнд байгаа гэнэ. Э.Цэндбаатар  энэ жилийн УАШТ-ээр МУГТ Д.Отгондалайг илүүрхэн ялж, энэ онд зохиогдох азийн ААШТ, ДАШТ-д оролцох эрхээ авахаар бэлтгэл сургуулилтаа хангаж байсан билээ.

Боксын Үндэсний шигшээ багийн тамирчид Хандгайтад байрлах Содномзундуйн нэрэмжит спорт цогцолборт байрлан, ирэх дөрөвдүгээр сард зохиогдох Тайландын Эзэн хааны цомын тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байсан ч ийм харамсалтай хэрэг гарсан байна. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2017 03 сар 20

сахилга батгүй энэ явдлын төлөө багш дасгалжуулагчдад нь хариуцлага тооцох хэрэгтэй

Зочин 2017 03 сар 20

Шил шилээ дарсан олон баяруудаар хүний амь нас эрсдэхгүй өнгөрнө гэж бараг байхгүй юмаа.Баяр гэдгийг баар ресторанд сууж архидах гэсэн ойлголттой хоосон толгойтууд маш их болжээ.Төр засгийн зүгээс анхаарлаа хандуулж олон баяр тэмдэглэхийг хориглох,зөвхөн мөнгө олж байвал бусад нь хамаагүй гэсэн сэт