Цэргийн баяр тэмдэглэж байгаад найзынхаа аминд хүрчээ


Эр цэргийн баяраа хамтдаа тэмдэглэж архидсан нэгнийгээ зодож хүндээр бэртээж аминд нь хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, СБД-13 хороонд “... тоотод нас барсан хүн байна” гэсэн мэдээллийг өчигдөр шалгажээ. Шалгалтын дүнд СБД-ийн 13 дугаар хороонд суух Б /эр.26н/-г “...”-хамт диско бааранд шоудаж архидсан Сэлэнгэ аймгийн харьяат Ч /эр.28н/ гэгч нь ширээний тавцан модоор цохиж амь насыг нь хохироосон гэдгийг тогтоожээ.

Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд эд мөрийн баримтаар том ширээний тавцан, мод зэргийг хурааж авсан байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2017 03 сар 20

энэ хэдэн архи пива үйлдвэрлэгч импортлогчид бар саванд хяналт тавихгүй бол дайн байлдаантай байгаа сири иракаас ялгарах юмгүйгээр архинаас болж үхэж байна шд. ууж идэх нь хүний ухамсар гэх боловч зарж борлуулж байгаа нь та согтсон байна гээд зарахгүй бол яах билээ дор бүрнээл анхаарах хэрэгтэй. арх

Зочин 2017 03 сар 20

Шил шилээ дарсан олон баяруудаар хүний амь нас эрсдэхгүй өнгөрнө гэж бараг байхгүй юмаа.Баяр гэдгийг баар ресторанд сууж архидах гэсэн ойлголттой хоосон толгойтууд маш их болжээ.Төр засгийн зүгээс анхаарлаа хандуулж олон баяр тэмдэглэхийг хориглох,зөвхөн мөнгө олж байвал бусад нь хамаагүй гэсэн сэт