Японоос гурван медаль хүртлээ


медаль

Япон Улсын төвийн бүсийн 31 дэх удаагийн өсвөр үеийн олон улсын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Яйзү хотын спорт цогцолборт болсон.

Шизүока мужийн чөлөөт бөхийн өсвөр үеийн эмэгтэй тамирчдын холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Э.Баттүшиг, Э.Батмөнх нарын удирдлага зургаан тамирчин оролцож, гурван хүрэл медаль хүртжээ.

Тодруулбал, хөвгүүдийн бага сургуулийн 1-2 ангийн 20 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Пүрэв-Ишийн Мөнхтүвшин, 5-6 ангийн 30 кг-д Налайх дүүргийн тамирчин Алтангэрэлийн Анх-Эрдэнэ, 36 кг-д “Их шавь” дэвжээний тамирчин Мөнхбатын Толуй нар хүрэл медаль хүртсэн байна.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх