ШИНЭ МЭДЭЭ:

800 албан хаагч өөрийгөө хамгаалахад суралцлаа


газар хөдлөлт

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 1, 2 дугаар байрны албан хаагчдад Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион явуулж мэдлэг олголоо.

Хичээлийг нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар, дэд дарга, дэд хурандаа Б.Үнэнбаатар, нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, хошууч Ц.Эрдэнэчимэг, гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мөнхсайхан нар хуваарийн дагуу зохион байгуулж явуулсан.

   

Сургалтаар газар хөдлөлтийн аюул, гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дамжуулах журам, газар хөдлөлтийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх ажиллагаа, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид заагдсан үүргэвчинд байвал зохих 15 нэр төрлийн хэрэгцээт зүйлийн бүрдлийг хангуулах, газар хөдлөлтийн гамшгийн аюулын үед өөрийгөө хамгаалах, аюулгүй талбайд гарах талаар нийслэлийн Засаг даргын тамгын газрын нийт 800 гаруй албан хаагчдад зохион байгуулж ажиллалаа гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

 
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх