Хий үзэгдлээс болж Бразилын ерөнхийлөгч ордноо орхижээ

Дэлхий Монгол Админ 2017 03 сар 20 1129


 

Бразилийн Ерөнхийлөгч Мишел Темер өөрийнхөө Альворадо дахь ордонг хий үзэгдэл, муу энергиэс болоод орхиж өөр газарт нүүдэллэсэн байна. Хий үзэгдэлтэй энэ ордноос түүний охин Марсела, хүү Мишельино Темер нар нь бас нүүжээ.
Энэ ордон, харш ганцхан ерөнхийлөгчийн гэргий Мишелиньод л таалагдаг учир тэрээр ирэн очин байдаг гэнэ. 

Ерөнхийлөгч Темер “Надад нэг л хачин мэдрэмж төрөөд анхны шөнө л гэхэд би унтаж чадаагүй. Энерги эрчим нь нэг л муу. Марселад ч гэсэн тэгэж санагдсан гэсэн. Бид энэ ордонг хий үзэгэдэлтэй юм байна гэж сэжиглэж байгаа” гэж ярьжээ. 
Одоогоор Ерөнхийлөгч Темер 2016 оны наймдугаар сар хүртэл өмнөх ерөнхийлөгч Дилма Русефийн амьдарч байсан Жабуру ордонд нүүн суурьшжээ. Энэ нь нөгөөх ордноос ялгаагүй тансаг боловч ерөнхийлөгчийн хөл бөмбөгийн талбай, эмнэлгийн төв нь Альворадо ордонд байдаг юм байна. 

1958 онд барьсан Альворадо ордонд бүхий л үед амьдарч байсан хүмүүс нь гомдол гаргадаг байсан гэнэ. Ордны муу энерги, хий үзэгдлийг зайлуулах гэж ерөнхийлөгч Темер гэгээнтэн залж ном уншуулсан ч тусыг эс олсон гэжээ. 

Эх сурвалж: www.assa.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх