Гал түймрийг шуурхай ажиллаж унтраалаа


Чингэлтэй дүүргийн 3-р хороо Засгийн газрын 11-р байрны 2 давхарт гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 13:15 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10-р ангийн бүрэлдэхүүн очиход 2 давхарын узелийн өрөөнд эд хогшил шатаж байсныг шуурхай ажиллаж гал түймрийг унтраалаа. Тус барилгад 35 байгууллагын 200 орчим хүн байсныг угаартахаас урьдчилан сэргийлж утаажилтын бүсээс гаргалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.   

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх