Циститийг хэрхэн эмчлэх вэ


Охид, бүсгүйчүүд маань гоё сайхан харагдах гэсэн бодлоосоо болж доороосоо даарч элдэв өвчин тэр дундаа давсагны үрэвсэл  буюу цистит тусах нь ихэссэн.

Тиймээс эмэгтэйчүүд та бүхэндээ зориулан давсагны үрэвслийг гэрийн нөхцөлд маш хялбар аргаар хэрхэн эмчлэх зөвлөгөөг хүргэж байна. Заавал өвчин туссан хойноо биш урьдчилан дулаан хувцас өмсөж, энэхүү өвчнөөс сэргийлээрэй.

цистит

Давсагны үрэвсэл гэж юу вэ? Давсагны үрэвсэл буюу цистит гэдэг нь шээсний замын цочмог үрэвсэлт өвчинд багтдаг давсагны салст бүрхэвчийн үрэвсэл юм. Эл эмгэг нь ихэвчлэн доороосоо даарснаас, хэт ядарснаас болон хувийн ариун цэврийг муу сахиснаас үүсдэг.

Шинж тэмдэг:

Цистит нь дотроо янз бүр байдаг ч онц нарийн судалгаа хийлгүйгээр хүн өөрөө шинж тэмдгээр нь тогтоох боломжтой гэж үздэг. Мэдээж үүнийхээ дараа эмнэлэгээр явж, лабораторийн илүү нарийн оношлогоо хийлгэх хэрэгтэй. Ингээд:
-Хэт ойр ойрхон шээх /Өдөрт дунджаар дөрвөн удаа хөнгөнөөр бие засахыг хэвийн гэж үзнэ/
-Шээс хүрсний дараа гарч байгаа шингэн нь бага хэмжээтэй
-Шээхээд хөндүүрлэх
-Шөнө дөлөөр, эсвэл үүрээр барьж дийлэхээргүй хүчтэй шээс хүрэх
-Цавьны орчим эвгүй оргих, заримдаа хөндүүрлэн өвдөх
-Шээсний сүв агших
-Биеийн халуун их бага хэмжээгээр байнга өндөр байх. /гэхдээ халуурахгүй ч байж болно/
-Шээс эвгүй үнэртэй болох, үнэр нь өөрчлөгдөх
-Шээс булингартай болох, мөн өнгө нь өөрчлөгдөх. Гэхдээ үүнийг шээсний өнгийг өөрчилдөг хүрэн манжин гэх мэт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэсний дараах өөрчлөлттэй хутгаж болохгүй.
-Шээсний дараа цус дусах /ийм зүйл ажиглагдаж болно/
-Шээхэд хүндрэлтэй болох
-Шээсний сүвнээс идээт ялгадас гарч болзошгүй
-Гэдэсний доод хэсгээр битүү өвдөлт өгч болзошгүй
-Ууц нуруугаар байнга чилж өвдөж болзошгүй
-Сэтгэл таагүйтэж, түгшүүртэй болох.

Эдгээр шинж тэмдэг бүгд, эсвэл дийлэнх нь илэрсэн бол эртхэн эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Үгүй бол уг өвчин хүндэрч хурц циститийн хэлбэрт шилжсэнээр нэлээд таагүй байдлыг үүсгэдэг. 

Эмчилгээ:

-Аяга бүлээн сүүнд хусны давирхайгаас 5-10 дусааж сайн хутгаад өдөрт 3 удаа юм идэхээсээ өмнө стаканы 1/3-ээр ууна. Курс эмчилгээ нь нэг сар.

-Шээхэд чинэрч өвддөг бол өргөст хэмхийн үрийг нунтаглаж, 2 цайны халбагыг стакан буцалсан усанд хийж зөөлөн гал дээр 15 минут чанаад гал дээр 30 минут идээшүүлнэ. Шүүсэн хандыг өдөрт 3 удаа юм идэхээсээ 30 минутын өмнө стаканы 1/3-ээр ууна. Курс эмчилгээ нь 45 өдөр.

-Доороосоо даарснаасаа давсаг өвдөх юм бол нэг хоолны халбага эгэл шарилж дээр 1 стакан ус хийж 15 минут буцалгана. 30 минут идээшүүлээд 100гр хөх тарианы гурил хийнэ. Ингэхэд нялцгай зуурмаг болдог бөгөөд  үүнийгээ 1-2 өдөр давсаган тушаагаа  тавина.

-Гурван толгой сармисыг жижиглэж дээр нь  300гр  цагаан дарс хийгээд  15 минут зөөлөн гал дээр буцалгана. Унтахын өмнө  үүнээс  нэг хоолны халбагаар ууна.

Яаралтай тусламж

Шинжилгээ хийлгэж онош тавиулалгүйгээр өөрийгөө эмчлэх нь аюултай. Гэхдээ бодит амьдрал дээр гэв гэнэт хурц цистит хөдлөтөл эмч, эмнэлэг хүртэл нэг биш нэлээд хэдэн цаг, тэр бүү хэл хэдэн өдөр явах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Зөвхөн ийм тохиолдолд дараах арга хэмжээг авч болох юм. Эмийн сангаас Но-Шпа, Монурал / Фосфомицин /, Цистон авна.

-Но-Шпаг өдөртөө 2 ширхэгийг, шөнөдөө 1-2 ширхэгийг 5-10 өдөр. Монурал уух өдрөө уулгүй алгасна.
-Цистоныг зааврын дагуу /заавар гадаад хэл дээр байгаад орчуулж мэдэхгүй бол эмийн санчаас зоволгүйгээр асууж байх хэрэгтэй/ Гэхдээ хурц өвдөлт өгч байгаа үед ууж болохгүй. Мөн Монуралыг уух өдрөө уулгүй алгасна.
-Монуралыг зөвхөн унтахын өмнө шөнө, хоол идэснээс 2-3 цагийн дараа, ходоод хоосон үед ууна. Унтахын өмнө шээж давсагаа суллана. Өдөрт нэг удаа, шөнө. Хоёр өдөр.
-Мөн салтаандаа халуун устай жин тавьж болно.

Үүний дараагаар өвдөлт намдаж, байдал сайжирсан ч заавал эмчид үзүүлж шинжилгээ өгөх шаардлагатай. 

Урьдчилан сэргийлэлт

Циститээс урьдчилан сэргийлэхэд хувийн ариун цэврийг сайн сахиж  өтгөн хаталт болон эмэгтэйчүүдийн эмгэгийг эрт оношилж, эмчлэх, бэлгийн замын халдварт өвчнүүдээс сэргийлнэ. Халдварын голомт, шээс дамжуулах замын саадыг эрт илрүүлж эмчилнэ. Биеийн эсэргүүцлийг сайжруулах  зорилгооор  А, Е, С, В бүлгийн витаминууд болон төмөр, цинк, магни, марганец, иод агуулсан бэлдмэл болон нэмэгдэл хоол бүтээгдэхүүнийг хүйтэн сэрүүний улиралд хэрэглэх нь чухал ач холбогдолтой.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх