Д.Дагвадорж АН-ын сонгуульд нэр дэвшлээ

Улс төр Монгол Админ 2017 03 сар 20 1715

ан

Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүнд өнөөдөр  нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг гардууллаа. Эдгээр хүний 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол 54 нь Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөхөөр нэр дэвшиж буй юм. 

Нийслэлийн АН-ын даргад Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Д.Түвдэндорж, их аварга Д.Дагвадорж, дэд сайд асан Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Ц.Элбэгдоржийг хүү Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамгайбаатар, Буян компанийн захирал Б.Жаргалсайхан, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар нэр дэвшиж байна.

Тэдний нэр дэвшигчийн үнэмлэхийг АН-ы н дарга С.Эрдэнэ, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нарын удирдлагууд нэр дэвшигчийн үнэмлэхийг, Монголын нууц товчоотой гардуулан өгсөн юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

ан 2017 03 сар 21

Б.ЖАРГАЛСАЙХАНЫГ НИЙСЛАЛИЙН НАМЫН ДАРГА БОЛГООД ДАРАА НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДҮҮЛ

ан 2017 03 сар 21

Б.ЖАРГАЛСАЙХАНЫГ НИЙСЛАЛИЙН НАМЫН ДАРГА БОЛГООД ДАРАА НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ӨРСӨЛДҮҮЛ