Хилийн боомтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлав

Улс төр Монгол Админ 2017 03 сар 21 205

Зөвлөлийн даргаар Сангийн сайд ажиллах бол гишүүдэд ХЗДХ болон Гадаад харилцааны сайд, гааль, хил хамгаалах, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн, харьяат, МҮХАҮТ, Логистикийн холбооны дарга багтжээ.

Зөвлөл хилийн боомт байгуулах, өргөтгөх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, боомтын ажлыг сайжруулах талаар зөвлөмж гаргах, албан хаагчдын нийгмийн асуудлын талаар санал боловсруулах, боомтыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төлөвлөгөөг батлах, боомтод мөрдөх журмыг батлах эрхтэй юм.

 Зөвлөл шаардлагатай гэж үзвэл тодорхой асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх бөгөөд ажлаа Засгийн газарт тайлагнах үүрэг хүлээжээ.

Товч мэдээ

-  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

-  Энэ сарын 30-31-ний өдрүүдэд болох Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 17 дугаар хуралдаанд оролцох монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Хуралдаанаар талууд улс төр, эдийн засгийн харилцааны асуудлаар харилцан мэдээлэл, санал солилцон, байр сууриа илэрхийлж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлдог юм. Хуралдааны үеэр Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хороо, Хөгжлийн хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хурлаас гадна Хүний эрхийн асуудлаарх яриа, хэлэлцүүлэг болох юм байна.

-  Энэ сарын 27-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан болно. Хуралдаан нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. Хуралдаанд монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

 

-  Жил бүрийн гуравдугаар сарын 23-ны өдрийн “Усны болон цаг уурын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болов.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх