Ганын Ерөнхийлөгч 110 сайдтай засгийн газраа хаацайлав

Дэлхий Монгол Админ 2017 03 сар 21 1578

Засгийн газрын илүүдэл зардлыг танана гэж амлаж байсан Гана улсын Ерөнхийлөгч Нана Акуфо Аддо сөрөг хүчнийхээ амыг таглаж  чаджээ.

Түүний үзэж байгаагаар, засгийн газрын бүтцийг томсгосон нь Африкийн баруун эрэгт орших тус улсын хувьд “чухал хөрөнгө оруулалт” болох аж.

Ганын засгийн газарт өмнө нь 56 сайд болон дэд сайд байсан бол шинэ танхимд шинээр 4 төрийн сайд, 50 дэд сайдыг нэмж оруулснаар нийт 110 сайдтай болж байгаа юм. Тус улс нь 1992 онд ардчилалд шилжсэн бөгөөд 27 сая хүн амтай. 

Акуфо Аддо эдийн засгийн асуудлыг шийднэ, мөн авлигатай тэмцэнэ хэмээн амласнаар өнгөрсөн 12 дугаар сард ерөнхийлөгч болсон юм.

Засгийн газарт орон тоо нэмснээр хөдөө аж ахуйн яам гэхэд нэг сайд, нэг төрийн сайд болон гурван дэд сайдтай болжээ. Бусад дөрвөн яам нь тус бүр нэг сайд, гурван дэд сайдтай байх гэнэ.

Сайд нар сар бүр 4000 ам.долларын цалин авах ба 2 автомашин унаж, бензинээ улсаар даалгаж, хувийн байшин, бие хамгаалагчтай байх аж. 

Гана бол Африкийн улс орнууд дотроос эдийн засаг нь хамгийн эрчимтэй хөгжиж буй улс юм. Гэвч 2014 оны санхүүгийн хямралаас хойш эдийн засгийн өсөлт нь удааширсаар байгаа юм.

Дашрамд сонирхуулахад, 65 сая хүн амтай Их Британийн Засгийн газар 120 сайдтай ажээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Иргэн 2017 03 сар 21

Энэ тэнэг харуудаас Монгол нэг их дутахгүй байхаа. Сайд, дэд сайд, тэдгээрийн зиндааны дарга нараа оруулбал лав дутахгүй шүү. Ийм л дэлхийн шившиг болсон адгийн улсын нэг болоод байна даа

Иргэн 2017 03 сар 21

Энэ тэнэг харуудаас Монгол нэг их дутахгүй байхаа. Сайд, дэд сайд, тэдгээрийн зиндааны дарга нараа оруулбал лав дутахгүй шүү. Ийм л дэлхийн шившиг болсон адгийн улсын нэг болоод байна даа

Sanjaa 2017 03 сар 21

Suireh gazariin ymba ikh gj

Зочин 2017 03 сар 21

МАНАЙХ 50 АНРУЙ САЙДТАЙ ШҮҮ ДЭЭ.

аааа 2017 03 сар 21

манайх үлгэр дууриал авмаар юм, африкийн нэг муу ядуу улс 110 сайдтай байхад манайх арай л багадаад байна