Шүд өвдөлтийг түргэн намдаах аргууд


шүд

Аливаа өвчин эмгэгээс урдчилан сэргийлэх олон арга байдаг. Тэдгээрийг судалж, өөрийн эрүүл мэнддээ цаг гаргаж байх нь хамгаас чухал. Сүүлийн жилүүдэд иргэдийн олонх нь шүдний өвчлөлөөр өвддөг болсон учир уг өвдөлтийг хэрхэн түргэн хугацаанд намдаах аргыг уншигч танд танилцуулж байна.

Шүд өвдөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Бургасны мөөгийг усанд буцалгаж, хөргөөд байнга шүдээ зайлбал хорхойтохоос сэргийлэх увидастай.
  • Төмс, давс, цагаан гаа гурвыг адил хэмжээтэйгээр хольж буцалгаад шүдээ байнга зайлж байвал шүд цоорох өвчнөөс сэргийлж чадна.
  • Гашуун исгэлэн ааруул байнга хүлхэх нь шүдний элдэв өвчнөөс найдвартай хамгаалдаг.
  • Хэрэв та шүд хорхойтохоос сэргийлэхийг хүсэж байгаа бол исгэлэн ааруул байнга хүлхэж байгаарай.

Хэрвээ таны шүд нэгэнт өвчилчихсөн бол өвдөлтийг хэрхэн намдаах вэ?

1.Гарын эрхий болон долоовор хурууны завсарын арьсыг мөсөөр хайрах нь шүдний өвдөлтийг хэсэг хугацаанд ч болов намжаадаг аж. Ингэхдээ мөсийг шүд өвдөж байгаа талынхаа эрхий долоовор хурууны завсар хавчуулаад 7 минут орчим байлгана.

2. Өргөст хэмх өвдөж буй шүдэн дээрээ тавибал хэсэг зуур өвдөхөө больдог гэнэ. Гол нь өргөст хэмхийг хөргөгчинд хөргөсөн байх хэрэгтэй бөгөөд хэрчмээ ойр ойрхон солино.

3. Өвдөж буй шүднийхээ ойролцоо чинжүүний гааны навч тавиад хэсэг байлгана. Дараа нь үүнийгээ нулимаад амаа давстай усаар зайлах хэрэгтэй

4. Мөн төмсийг хальснаас нь цэвэрлээд нимгэн хэрчиж, шүдэндээ зуух сайн

5. Хүчтэй өвдөлтөнд ванилийн хандыг шүднийхээ өвдөж байгаа хэсэгтээ цацвал үтэр түргэн өвдөлт намдана

6. Хумс сармисыг шүдэндээ тавьбал өвчин нь алга болдог байна.

7.Бага зэрэг гахайн өөх / болгосон, түүхий, давсалсан аль ч болох агаад гагцхүү давсыг нь цэвэрлэх хэрэгтэй. / авч өвдөж буй шүднийхээ харалдаа буйл, хацар хоёрын завсар тавина. Өөхийг өвчин намдтал 15-20мин байлгах бөгөөд удаан хугацаанд дахиж өвдөхгүй.

8. Шүд өвдөж байгаа талын чихэнд таван салааны үндэс хийж, өвчин намдтал байлгана. Хагас цаг, цагийн дараа л намдана.

9. Жижиглэж хэрчсэн бөөрөлзгөний навч, гааны навч, 30 гр орчим дарсны цууг шилэн саванд хийгээд 3 өдөр байлгана. Дараа нь энэхүү хандаараа амаа зайлна.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2017 03 сар 21

шүд ургуулах эмчилгээ байдаг уу.