Хуулийн төслүүдийн талаар санал, дүгнэлтээ танилцууллаа


хуулв зүй

Хууль зүй, дотоод хэргийн яам "Прокурорын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УЕПГ, Нийслэл, Тээвэр, Дүүргийн газрын прокурорын төлөөлөлүүд, хуулийн төслийн ажлын хэсгийн болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, агуулга ач холбогдлын талаар ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

УЕП-ын туслах прокурор, Хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хэлтсийн дарга Б.Жаргалсайхан " Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих прокурорын хяналтын зарим асуудал", УЕП-ын туслах прокурор, Мөрдөн байцаах ажиллагаанд тавих хэлтсийн дарга Е.Сагсай "Ерөнхий прокурорын дэргэддэх мөрдөн байцаах алба байгуулах хэрэгцэээ шаардлага", Улсын Ерөнхий прокурорын газрын гүйцэтгэх ажил хариуцсан хяналтын прокурор М.Бамбадорж " Гүйцэтгэх ажилд хяналт тавих прокурорын хяналтын зарим асуудал" сэдвүүдээр хуулийн төсөлд санал, дүгнэлтээ танилцуулав.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх