Ямар хүмүүс амжилтанд хүрдэг вэ


амжилт

Өөрсдийн бие махбодь болон оюун ухаанаа хэрхэн ашиглах ёстойгоо мэддэг хүмүүс амжилтанд хүрдэг. Амжилтанд хүрсэн хүмүүс амьдралынхаа туршид дараах зүйлийг баримталдаг байна.

• Юу хүсч байгаагаа маш сайн тодорхойлох

• Хүлээлгүй шууд хийж эхлэх

• Хүссэн үр дүндээ хүрээгүй тохиолдолд хаана ямар алдаа гаргаснаа мэдэх, юу юуг шинээр сурч авснаа дүгнэх, өөрийн арга барилын аль нь үр дүнтэйг олох

• Хүссэн үр дүндээ хүртлээ оролдлогоо уян хатан байлгах.

Өөртөө тодорхой нэг зорилго сонгох хэрэгтэй, учир нь зорилгогүй бол ямар ч ажил үр бүтээлтэй өрнөхгүй. Шууд ажилдаа ор, учир нь онол практик хоёр хослох ёстой. Хүмүүстэй байнга харилцаатай бай, хүмүүст ямар хандлага тань таалагдаж байгааг мэдэх хүртлээ зан байдал хандлагаа өөрчил, ахин дахин хий, алдаанаасаа суралц. Гаргасан алдаа тань танд туршлага болох ёстой. Амжилтанд хүрсэн хүмүүс хүссэндээ хүртлээ аргаа өөрчилж байх хэрэгтэйг мэдэрдэг байжээ.

Бид өөрсдийгөө өөрчилж. хөгжүүлбэл хаана ч ажиллах чадвартай билээ. Бүр чадахгүй гэсэн зүйлээ ч хийж чадна гэсэн үг. Харин чадахгүй байх гэсэн айдсыг бид өөрсдөө бий болгодог. Хүмүүс амжилтанд хүрч чадна, хийж бүтээж чадна гэж бат итгэлтэй болсон үедээ бүх зүйлийг хийж бүтээж чаддаг. Амжилт тохиолдлоор бий болдоггүй.

Амжилт бүтээлээр дүүрэн сайхан амьдарч байгаа болон өөрийн санасан бодсондоо хүрч чадаагүй хүмүүсийн хоорондын ялгаа нь, хонжворт сугалаанаас сая саяыг хождог азтай тохиолдол шиг гэнэтийн зүйл огт биш юм. Хүн болгонд өөрийн төлөвлөсөн, сайхан амьдралд (гэр бүлийн, ажил төрлийн, сургуулийн амьдрал) хүрэх зам байдаг. Бидний хийх цорын ганц зүйл бол өөрсдийн бие махбодь, оюун ухаанаа хамгийн үр өгөөжтэйгөөр ашиглах юм.

Амжилтанд хүрсэн хүмүүст бусдаас ялгарах доорх долоон шинж чанар байдаг:

1. Шаргуу хөдөлмөр: Шаргуу хөдөлмөр нь амьдралд эрч хүч, хүч чадал өгдөг. Шаргуу хөдөлмөр нь хүмүүсийг эрт босгож, орой унтуулна. Хүмүүс шаргуу шийдвэртэй хөдөлмөрлөөгүй бол хэчнээн хүссэн ч хэзээч гайхамшгийг бүтээж чадахгүй.

2. Итгэл: Зөв зүйтэй гэж итгэсэн бүхэн бүтдэг. Энэ нь тэдгээр хүмүүсийг бусдаас онцгой болгон, амжилтанд хүргэдэг. Зарим хүмүүс хэдийгээр шаргуу хөдөлмөрлөсөн ч чадна, чадахгүй хэмээн итгэлдээ хил хязгаар тавьснаар мөрөөдөл нь хэрэгждэггүй. Таныг хязгаарлан барих ямар нэг зүйл байгаа бол та амжилтанд хүрэхгүй. Шаргуу хөдөлмөр, итгэл хоёр амжилтанд хүргэх эрч хүч өгдөг.

3. Стратеги: Шаардлагатай нөхцөл байдал, мэдээлэл бүрдсэн байх нь хангалтгүй. Эдгээрийг амжилтанд хүрэхэд сайтар ашиглах хэрэгтэй. Стратеги боловсруулна гэдэг нь бололцоог зохицуулж зохион байгуулалттай болгоно гэсэн үг. Та машинд суухын тулд цонхыг нь хагалаад орж болно эсвэл хаалгыгнь онгойлгоод орж болно. Энэ нь та нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байгаагаас тань шалтгаална.

4. Үнэт зүйлс: Үнэт зүйлс гээд байгаа зүйл маань хувийн болон нийгмийн ашиг сонирхолд нийцсэн зүйл юм. Үнэ цэнэ нь бидний амьдралд юу чухал болон юу чухал биш болохыг хэлж өгнө. Бидний амьдралд юу чухал болохыг бид мэдэх ёстой бөгөөд чухал, үнэн зөв гэж итгэсэн зүйлийнхээ төлөө ажиллаж эхлэх нь оновчтой юм. Тиймээс үнэ цэнийг мэдэх нь амжилтын гол түлхүүрийн нэг юм.

Жишээ нь: хахууль авах, хуурч мэхлэх нь танд болон нийгэмд нийцэхгүй байвал дараа нь харамсах, аз жаргалгүй амьдралд хүргэх тул энэ үйлдэлд оролцохгүй байх хэрэгтэй.

5. Эрч хүч: Шаргуу хөдөлмөр, итгэл. үнэт зүйлс нь бас л хангалттай биш юм. Мөн амжилт нь бодол санаандаа боловсруулснаа амьдралд хэрэгжүүлэхийн төлөө бие махбодь, сэтгэл санааны эрч хүч шаардана.

6. Хүч чадал: Бид бусадтай харилцаа холбоогоо маш сайн тогтоох хэрэгтэй. Өөр итгэл үнэмшил, үзэл бодолтой байсан ч харилцаа тогтоон, нийцэх чадвартай байх хэрэгтэй. Өөрсдийгөө хязгаарлах хэрэггүй. Таньд бусадтай хамт байж, энэ харилцаагаа үргэлжлүүлэх хүсэл сонирхол байхгүй бол амжилтанд хүрч чадахгүй.

7. Сайн харилцаа: Бидний амьдрал соёлыг хөтлөн чиглүүлдэг хүмүүс бусадтай харилцаа тогтоохдоо ч сайн байдаг. Амжилтанд хүрсэн хүмүүс ямар нэг бэрхшээлийг хэрхэн давах, олсон туршлагаа хэрхэн зөв ашиглахаа сайн ойлгосон байдаг. Амжилтанд хүрч чадаагүй хүмүүс үргэлж амьдралыг хэцүү талаас нь хардаг үүгээр өөрсдийгөө хязгаарладаг. Өөрийн дор ажиллагсдын амар мэндийг асууж, гэр бүлийнх нь байдал, хүүхдүүдийнх нь зовлонг сонсож бай.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх