Зорчигч тээвэрлэж явсан автобус шатлаа


автобус шатжээ

Сансарын тунел орчимд зорчигч тээвэрлэж явсан нийтийн тээврийн автобус шатсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, Нийтийн тээврийн том оврын автобус шатаж байна гэх дуудлага  өнөө өглөө 09.37 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу гал унтраах 10 дугаар ангийн алба хаагчид очиход автобусны моторын хэсэг шатаж, заалны арын хэсэг рүү гал орж байсныг түргэн шуурхай ажиллаж унтраасан байна. 

Гал гарах үед автобус дүүрэн зорчигчтой байсан бөгөөд хүмүүс нь автобуснаас амжиж буужээ. Тиймээс  нэг ч зорчигч гэмтэж бэртсэн эрсдэл гараагүй  бөгөөд галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх