Манай хоккейчид Тайландын багийг хожлоо


Олон улсын шайбтай хоккейн холбооноос Азийн тивийн орнуудын дунд зохион байгуулдаг “Челленж кап” тэмцээн Тайландын Бангкок хотноо амжилттай үргэлжилж байна.

Тус тэмцээнд оролцож буй манай улсын шигшээ баг өчигдөр талбайн эзэн Тайландын багтай тоглож, гурван үеийн турш ширүүн өрсөлдсөний эцэст 5:4-өөр буулгаж аван хоёр дахь хожлоо авлаа.

Манай баг өмнөх тоглолтод Сингапурыг 13:0-ээр илт давуу хожсон юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх