ЭЕШ-ын бүртгэл ирэх сард дуусна


ЭЕШ-ын бүртгэл ирэх сард дуусна зурган илэрцүүд

Боловсролын үнэлгээний төвийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар 2017 оны ЭЕШ-д 14.000 гаруй хүүхэд бүртгүүлсэн бөгөөд ирц 35 хувьтай байна.  
2017 оны байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн  12 дугаар ангийг төгсөж байгаа 37.000 гаруй сурагч байна. Үүн дээр гадаадад төгсөж байгаа болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40.000 гаруй сурагч элсэлтийн ерөнхий шалгалт  өгөх юм.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа сурагчид өмнө нь  орос хэл, англи хэл, монгол хэлний шалгалтын тестийг бөглөдөг байсан бол энэ жилээс эхлэн сонсох чадварын шалгалтыг давхар өгөхөөр болсон. Энэ жилийн элсэлтийн ерөнхий Шалгалтын бүртгэл ирэх 4 дүгээр сарын 14-ны 18:00 цаг хүртэл онлайнаар хийгдэх бөгөөд шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна.

Нэмж мэдээлэхэд, өнгөрсөн жилүүдийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүн мэдээнээс харахад нийт шалгуулагчдын дийлэнх нь математикийн хичээлийг сонгож ЭЕШ өгдөг байна. Үүний дараагаар Англи хэл, Нийгмийн тухай мэдлэг, Монгол хэл, Физик, Хими, гэсэн хичээлүүд орж байна.

Өнгөрөгч 2016 онд улсын хэмжээнд 35 мянга 983 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн бөгөөд нийт шалгуулагчдын  80 гаруй хувь нь Математикийн хичээлийг сонгож элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх