АТГ-ынхан Гадаадын иргэн харьяатын газар ажиллаж байна


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогоор ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн Гадаадын иргэн, харьяатын газар ажиллаж байна.

Ажлын хэсэг тус газрын дарга Д.Мөрөн, Тамгын газрын дарга М.Төрбат болон бусад хэлтэс, албадын удирдлага, албан хаагчидтай уулзаж ажлын удирдамж чиглэл зорилгоо танилцуулсан байна. Мөн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг таниулах сургалтыг зохион байгууллаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх