15 настай охиныг удаа дараа хүчирхийлсэн этгээдийг яллана

Дэлхий Монгол Админ 2017 03 сар 21 1588

Камберлендэд 15 настай охинд хэд хэдэн удаа бэлгийн хүчирхийлэл үйлдсэн эрэгтэйд хорих ял оноохоор болсон байна. Уг эрэгтэйг  Роберт Шэннон Снедекер гэдэг бөгөөд 42 настай хэмээн “Crime Watch Daily” сайтад мэдээлжээ.

Харин “Pennlive” сайтад мэдээлж буйгаар, “Түүний хохирогч өнгөт арьстай охин байсан” гэжээ. Энэ хэргийн шүүх хурал Йорк мужид болж байгаа юм. Тэрбээр сар болгоны амралтын өдрүүдээр хохирогч Николе Маркыг хүчирхийлдэг байсан нь тогтоогджээ. Шүүх хурлын үеэр баримт нотолгоо хангалттай байсан тул ялтан хэргээ хүлээсэн байна. 

Ялтан тэр хохирогчоос гадна 10-12 насны охидыг хүчирхийлдэг байснаа хүлээн зөвшөөрсөн аж.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин 2017 03 сар 21

Таминээ хүний газрын хүн яах вэ. Өөрсдийгөө хичээцгээ. Ийм хэрэг Монголд бол байнга шүү дээ

зочин 2017 03 сар 21

Таминээ хүний газрын хүн яах вэ. Өөрсдийгөө хичээцгээ. Ийм хэрэг Монголд бол байнга шүү дээ