Бүх юм хэм хэмжээ...


Кофе сайн уу? муу юу? л гэдэг. Тааруулбал сайн, хэтрүүлбэл хор. Япончууд хоолны дараа өдөрт нэг л удаа уудаг гэнэ. Манай нэгэн профессор өдөржин кофе ууна, бас кофе уугаад унтана гээч. Тэгэхлээр биеэ таних, бэлчээрээ мэдрэх.

Гүйх сайн л гэнэ. Бас л хэмжээтэй. Япон хүн бүрийн дагах ёстой бараг хууль болсон зүйл нь өдөрт 1ОООО метр алх гэдэг аж. Хавх гээд МУИС-д мундаг философич байсан. Манайх хажууханд. Өглөө бүр талбайд тааралдана. Залуудаа гүйсээр Зайсан өөд гарч, тэндээсээ гүйсээр Буянт-Ухаагийн нисэх буудал хүрч гүйдэг байсан гэж өөрөө хэлсэн шүү. Хөөрхий, хөл нь муудаж, тэр сод ухаантан бидний дунд алга л байна. Ер нь 15-3О минут хангалттай. Алхах бүр ч сайн. Та тамирчин биш болохоор өөрийгөө хянавал дээр байхаа. Америкт бас гүйсээр байгаад л явчихдаг гэнээ.

Архийг хоногт 5О гр уувал эм, 5ОО гр-ыг уувал хор бөгөөд элэг рүүгээ гурван цаг нүдүүлсэнтэй тэнцдэг гэж нэгэн мэргэжлийн эмч хэлсэн. Хоолны тухайд манайхан хэцүү л дээ. Хүүхдээ чарлаж уйлахыг ямар сүрхий мэдэрдэг мэддэг билээ. Тэгвэл ходоодоо "Чи болиочээ...эзэн минь ээ" гэж уйлж, чарлаж хашгирахыг сонсдоггүй.

Хязгааргүй эрхт хаан эрдэмтэдээ цуглуулаад "Надад ганцхан миний зөвшөөрөм үнэнийг хэл, таалагдвал шагнана, гүй бол цаазална" гэжээ. Баахныг хэлээ биз, эрдэмтэд ч цөөрөө биз. Харин нэг барлаг "Хэм хэмжээ" гэжээ. Хаан ихэд баярлан сайшааж, мөнгө хөрөнгө өгч баяжуулжээ. Чингис хаан маань ч дэлхийг эзэлсэн хүн мөнхжих ёстой л гэж боддог байж. Чанчин бумба "Мөнхийн ус" гэж байхгүй ээ, их хаанд ч насны хэмжээ бий гэжээ. Тэгээд өөрийн залгамжлагчаар Өгөдэйг тодруулсан гэдэг. "Бүх юмс хор болноо, бүх зүйлс эм болноо... харин гагцхүү хэм хэмжээ" гэсэн сургаал дорнын ухаанд буй.

Баяжих, мөнгөжих ч хэм хэмжээ. Хэмжээгээ мэдэхгүй идсээр баларч сүйрсэнийг ертөнц даяар харж байна, монголчууд ч сүүлийн үед бүр сүрхий мэдэж авлаа. Хуруу хумсаа хуйхалсан "Хорголоо тоосон баян" манайд элбэг. Америкт заавал нэг юм сэдэж, сайн үйлсэд зориулдаг байна. Аварга том эмнэлэг, сургууль байгуулаад өөрөө "Хэн бэ" гэхийн ямар ч сураг чимээгүй байх нь энд бол захаас аван замд тааралдана. Дүрсхийтэл уурлах нь 12 тамхи татсантай тэнцэнэ гэнээ.

Уугиж...алгуурхан...аажимдаа уурлаж чаддаггүй манайхан ""УУРЫГ ХЭМЖДЭГ БАРОМЕТР" БАЙДАГ БОЛ, ХЭМЖЭЭС НЬ : О-оос 2О хүртэл заадаг байлаа гэхэд хэмжээс нь шууд 2О хүртэл улайстал, зүрхээ савлатал уурсдаг үндэстэн бол манайхан. Та гудамжаар явж байгаа жолооч нараа хараарай. тэр чигээрэй аймшиг. Залуусыг болиоч гэхэд, ямар ч өвгөн зодолдоход бэлэн. Таксинаас буухын хооронд галзуурталаа уурлаж, дайрч давшилж, сигнаалдаж, хараалыг урсгаж өгнө. Сөргөвөл шууд гарч ирээд зодно. Зодоон цохионд хүрээд юунд ч хүрч мэднэ.

Саяхан 2О- хан настай маш өсөх ирээдүйтэй, магад ч үгүй олимпийн аварга болох тамирчинаа тэнэгүүд алах шахсан байна шүү дээ. Хэргийн ганц хариу нь "андуурчээ" гэнээ. Юу гэсэн үг вэ, ийм жаргалтай орон гэж байх уу? "Жаргалтай" гэдэг үг барагтайд таарч тохирдоггүй юм шүү дээ. Хөрөнгө мөнгөтэй, жаргалтай л гэнэ, маргааш юу болохыг хэн ч тааварлашгүй.

Япон, Сингапурынхан өчүүхэн бяцхан аралдаа багтаж ядан яралзсан инээдтэй амьдарч байхад, манай монголчууд цацсан шагай шиг өргөн уудам нутагтаа улангассан бух шиг ууртай, ширүүн дориун хялалзан барин амьдарч байна. Хэм хэмжээ...Аманд ч, үгэнд ч хэм хэмжээ бий. Ор хөнжлийн салхи савир яриа бол ичгүүр биш бахархал болчихжээ. Бүсгүй хүний цэвэр ичимхий ааш гэж ярьвал онигоонд орж магадгүй ээ. Ичнэ гэдэг чинь ёсзүй.

Бидний чих алт болсон юмаа гэхэд хүүхэд, бяцхан үрсийн чих, нүд одоо юу болох билээ?

МУСГЗ До.Цэнджав

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

unshigch 2017 03 сар 24

Tand bayarlalaa

zochin 2017 03 сар 23

ene talaar odor bur buh telviizeer surgaaliin ugiig iheer bis 2oguulbereer medeenii omno reklam sig heldeg bolchihvol surah bolov uu manaihaan

зочин 2017 03 сар 23

маш зөв шүү Баярлалаа

иргэн 2017 03 сар 23

Тийм шүү ямар ч юм хэм хэмжээтэй түр зуурынх гэж ойлгохгүй мөнх бусыг үзэхгүй юм шиг авирлаж байгаа хүмүүсийг харахаар утгагүй санагддаг шүү