Ерөнхийлөгчийн сонгуульд ажиллах бүрэлдэхүүнийг баталжээ


 

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгууль зургадугаар сарын 26-нд болно. Сонгуулийн төв байгууллага аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, нийт таваас есөн хүний бүрэлдэхүүнтэйгээр, санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө байгуулахаар хуульд заасан. Хуулийн дагуу Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр /04.12/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрийн нутаг дэвсгэрт зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулж, ажиллах бүрэлдэхүүнийг нь баталжээ. Аймаг, нийслэлийн сонгуулийн 22 хороодод 21 мянга гаруй төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллах гэнэ. Мөн сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг баталсан байна.

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх