Улаанбаатарт 16 хэм дулаан байна


 
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төв, говийн аймгуудын баруун хэсгээр хур тунадас орно.

Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 1-6 градус,  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
 
УЛААНБААТАРХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 14-16 градус дулаан байна
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус хүйтэн, харьцангуй чийг 44 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх