Олон улсын сэтгүүлчид Пхеньянд ирцгээж байна


Хэрэв АНУ Пхеньяны эсрэг түрэмгийлэл эхлүүлвэл Умард Солонгос улс Япон,Өмнөд Солонгост байгаа америкийн цэргийн баазуудыг болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ордон руу довтолно гэж Умард Солонгосын Ерөнхий Штаб анхааруулсаныг Умардын улсын мэдээллийн суваг KCNA онцлон мэдээллээ.

Бүс нутагт нь ирэхээр замдаа гараад байгаа Америкийн нисэх онгоц тээвэрлэгчдийн зүгээс ямар нэг түрэмгий үйлдэл хийх л юм бол “гамгүй хариу” өгнө гэж Умардын цэргийн хүчний командлалаас амлав.

“АНУ болон түүний вассал хүчнүүдийн эсрэг хийх сөрөг үйлдэл нь эзлэн түрэмгийлэгчдийг амьд үлдэхийг зөвшөөрөхгүйгээр явагдах болно “ гэж зэвсэгт хүчний хийсэн мэдэгдэлд дурдагджээ.

Мөн энэхүү мэдэгдэлд “Трампын засаг захиргаа 4 сарын 6-нд Сири лүү далавчит пуужингаар харвасан явдал нь, бидэнд аюул занал нээлттэй байгааг харуулсан сүрдүүлэг байлаа” гэжээ.

Ерөнхий Штаб цааш нь, Япон дахь Америкийн цэргийн хүчнээс зохион байгуулдаг Номхон далай, Гуам, Окинава арал дээрх Америкийн цэргийн баазууд, тэр ч байтугай АНУ-ын эх газар бүгд Умард Солонгосын стратегийн пуужингийн хамрах хүрээнд байдаг гэж цохон тэмдэглэсэн байна.

Баасан гаригт хөрш Хятадын ГХ-ийн сайд Ван И АНУ,Умард Солонгосын хурцадмал байдлыг “мөргөлдөөн хэзээ ч эхэлж мэдэх” түвшинд байна гэж сануулсан.

“Сүүлийн өдрүүдэд хурцадмал байдал даамжрах төлөвтэй байна. Хэрэвзээ дайн гарвал үр дүнд нь хэн ч ялахгүй бөгөөд бүгд ялагдах болно” гэж Ван И байх сууриа илэрхийлэхдээ дурдав.

Хятадын ГХ-ийн сайд хямралыг дипломат аргаар шийдэхийг талуудад уриалаад, аль нэг тал нь л зөрчил гаргавал, “түүхэн хариуцлага хүлээж, тохирох үнийг төлөх болно” гэсэн байна.

Бямба гаригт буюу маргааш болох Умард Солонгосыг үндэслэн байгуулагч Ким Ил Сангийн 105 насны ойгоор “Нарын Өдөр” тэмдэглэхдээ цөмийн зэвсгийн туршилт хийхээр төлөвлөж байгаа нь “өдөөн хатгалга” хэмээн Өмнөд Солонгос улс өмнө нь мэдэгдээд байсан.

Пхеньян гадаадын 200 сэтгүүлчийг “маш том чухал үйл явдалд” урьснаар энэхүү туршилтыг хийх магадлалтай болгож байна. Сэтгүүлчдийн бүрэлдэхүүнд CNN, AP, Японы NHK зэрэг дэлхийн томоохон сувгийн сэтгүүлчид багтсан аж.

Пүрэв гаригт Америкийн тагнуулын албаныхан NBC сувгаар Томахаук далавчит пуужингаар тоноглогдсон хоёр сөнөөгч Умард Солонгосын цөмийн туршилтын баазаас 480 км-т байрласан гэж мэдээлжээ.

Эх сурвалж: news.zindaa.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

батаа 2017 04 сар 16

монголоос маань хөгил, зүрх зориг, эх орноо хайрлан хамгаалах зэрэг бүх юмаараа илүү юм байна. бид төөрөлдөж байж. цөмийн зэвсэг байтугай гар буу ч хийж чадахгүй, монголдоо хайргүй улс болжээ бид чинь...

Монгол 2017 04 сар 15

Хаалттай улс хирнээ Хот нь сайхан юм байна. Эх нутгаа хамгаалах чадвартай л юм байна. Манайх шиг хамаг юм аа нээгээд онгойлогоод хамаг алт эрдэнэсээ хулгайлуулаад тоостой, бохир орчинд ард иргэд амьдардаггүй л юм байна.

AHU sono 2017 04 сар 15

Kem ee huu mini doshin deeree ovgor baigaarai. Mash onovchtoi baidlaas zorigtoi shiidemgiin arga hemjee avch Yapon chotgor bolood negdsen ulsiin hiig neg sain gargaad shalchiilgaad og.Delhiig samragch ANK-uud sonotugei

Зочин 2017 04 сар 15

SETGUULCHIDED AVILGALI OGCH BAIGAA BIZ

Зочин 2017 04 сар 15

SETGUULCHIDED AVILGALI OGCH BAIGAA BIZ

Зочин 2017 04 сар 15

SETGUULCHIDED AVILGALI OGCH BAIGAA BIZ

Mongol zaluu 2017 04 сар 15

Умард Солонгос улсад амжилт хүсье. Аль болох их цагаан арьстай новшнуудыг алах ёстой шүү. Мөн өмнөд солонгосыг бүр мөсөн арчиж хаяах хэрэгтэй. Хараал идсэн хогийн кино болон дуунуудаараа монголчуудын тархийг угааж байгаа өмнөд солонгос улсад ЦӨМИЙН БӨМБӨГ ХАЯ.