Лусын бумбаны их тахилга өнөөдөр болно


Монголчууд нутаг орондоо өлзий хутгийг оршоох, шинээр овоо босгох, дуган сүм барих, хот балгадын шав тавих зэрэг үйлд лусын  бумбыг хэрэглэж ирсэн уламжлалтай билээ.

Энэхүү бумбыг бүтээхдээ жажүд бумзай болон адистэдтэй үрэл зэрэг газар лусын эздийг баясгах эд зүйлүүдийг бүрдүүлэн хийж арван зүгт оршин буй Лам, Ядам, Ханд, Чойжонгийн адистэдийг шингээн адистэдлэн цувралтгүй рашааны мөн чанарт эрдэний гуу сан болон бясалган бүтээдэг.

Лусын бумбыг лусад өргөсөнөөр өвдөн, өлссөн хүч чадал нь доройтсон зэрэг лусын гэм бүгд нь амирлан ариусаж  асар их нигүүлсэх сэтгэл лугаа төгссөнөөр бидний амьдрал ахуйд гарч байдаг лусын хорлол, хөнөөл, бүгдийг амарлиулан, газрын шимийг сэргээн тэтгэж, хур бороог цагт нь буулгаж газар оронд өлзий хутгийг оршоож эд малыг арвидуулан санасан хэргийг бүтээн нөхөрлөн зохиодог хэмээн Чой минжан лам бээр сударт номлосон байдаг.

Тахилга өнөөдөр маргааш хоёр буюу энэ сарын 15-16-ны өдрүүдэд Төв Гандан хийдийн Идгаачойнзинлин дацанд болно. 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх