Зарим нутгаар хур тунадас орно

Дэлхий Монгол Админ 2017 04 сар 16 785

2017 оны 04 дүгээр сарын 16-ны 08-20 цаг хүртэл Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2017 оны 04 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар нутгаар үүлшинэ. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өчигдөрөөс сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАРХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдөрөөс сэрүүсч 7-9 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дудлаан, харьцангуй чийг 44 хувь, агаарын даралт 861 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

2017 оны 04 дүгээр сарын 17-ноос 04 дүгээр сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн баруун хагаст, 19-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 17-нд  Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 18-нд ихэнх нутгаар, 19-нд говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.Ихэнх хугацаанд Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгороор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар дулаарна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх