“Реал”, “Барселона” ээлжит гурван оноогоо авлаа


Испанийн хөлбөмбөгийн дээд лигийн 2016-2017 оны улирал үргэлжилж байна. Урд шөнө хүснэгтийг тэргүүлэгч хоёр баг ээлжит тоглолтоо хийсэн. “Реал Мадрид”-“Спортинг” 3:2, “Барселона”-“Реал Сосьедад”-ыг 3:2-оор хожсон.

Ингэснээр Эзэн хааны баг 75 /Барсагаас нэг тойрог дутуу/, “Барселона” 72, “Атлетико Мадрид” 65, “Севийля” 61 оноотой лигийг тэргүүлж байгаа аж.

Бусад тоглолтын хувьд “Атлетико Мадрид”-“Осасуна” 3:0, “Депортиво Ла Коруна”-“Малага”-г 2:0-ээр тус тус хожсон юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх