Бусдын үгийг үл тоосон Нэгдсэн улсын арми

Дэлхий Монгол Админ 2017 04 сар 16 3199

АНУ-ын арми Умардад цохилт өгөх нь цаг хугацааны асуудал байсан. Тэртээх 1950-иад оны үед энэ дайны суурь тавигджээ. Яагаад өнөөдрийг хүртэл томоохон мөргөлдөөн бололгүй, пуужин турших мэтээр явагдаж байсан нь ОХУ, БНХАУ зэрэг том гүрэн дайн хүсээгүй юм. Хойд Солонгос, АНУ нэгэндээ цохилт өгөхийг хүсч байсан ч дунд нь хэн нэгэн саад болж байсан.

Одоо АНУ хэний ч үгийг сонсохгүй болжээ. Тэдний хамгийн ихээр айлгаж байсан улс нь Хойд Солонгос. Дараа нь БНХАУ. Харин БНХАУ-ын даргатай Д.Трамптай хэдхэн хоногийн өмнө уулзахдаа Умардыг өмөөрөхгүй байх тухай тохиролцсон бололтой.

БНАСАУ-д өчигдөр их удирдагч Ким Ир Сений төрсний 105 жилийн ой, Нарны өдрийг тэмдэглэсэн. Энэ өдөр Пхеньянийг цөмийн шинэ туршилт хийж болзошгүй хэмээн хөрш орнууд нь зовнисоор байгаа талаар “RT” дамжуулсан.

Вашингтоны зүгээс БНАСАУ-д цохилт өгөхөд бэлэн байгаагаа анхааруулсны зэрэгцээ АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин байлдааны шумбагч онгоцуудтайгаа Солонгосын хойгт ойрхон байрлаад байгаа билээ.

Шинжээчдийн дүгнэж буйгаар, тус хойгт дайн дэгдэх магадлал хамгийн өндөр болов. Хэрвээ Хойд Солонгосын эрх баригчид дахин цөмийн зэвсэг туршвал Пентагон цохилт өгөхийг үгүйсгээгүй талаар “NBC News” телевиз энэ сарын 13-ны өдөр уламжилсан.

Умард Солонгос ч хариу цохилт өгөхөөр боломжоороо бэлтгэж байна. Армиа дайны байдалд шилжүүлж, төрийн албаны байрнуудаасаа хүүхэд, эмэгтэйчүүдийг нүүлгэж эхэлсэн. АНУ-ын мэдэгдэл, зэвсэгжсэн армийг Солонгосын хойгт ирэх үйл явдалтай зэрэгцэн БНХАУ ч дайны голомт дахь ойролцоо хил дээрээ эхний ээлжинд 150.000 цэргээ байрлуулсан.

БНСУ-ын зүгээс хэлэхдээ “АНУ бидэнд мэдэгдэж, зөвшилцөлгүйгээр цохилт өгөхгүй” гэдгийг хэлжээ. Харин АНУ өнөөдөр хэний ч үгийг сонсохгүй болсон гэдгийг сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явдал харууллаа.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 04 сар 17

Хаана байгаагаа хэлчих чамайг нэг цохиод өгье л дөө. Хойд солонгос бол империалистуудын өөдөөс шантрахгүй тэмцэж байгаа зүүн азийн ШОНХОР

ЗОЧИН 2017 04 сар 16

ЦОХИЛТ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ