“Ювентус” ээлжит хожлоо авч, 80 онооны босго давлаа


Италийн Сери А лигийн 32 дугаар тойргийн бүх тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб “Пескара”-гийн талбайд зочилж, 0:2-оор буулгаж авлаа. Ингэснээр 80 оноотой болж, түрүүлэх боломжоо нэмсээр байна. Тоглолтын 22, 43 дахь минутад Игуаин хоёрыг оруулж, 23 гоолтой болсон.

Тэгвэл тэргүүлэгчийг хамгийн ойрхон нэхэж яваа “Рома” клуб талбайдаа “Аталанта”-г хүлээж авч, 1:1-ээр тэнцсэнээр хоёр оноо алдлаа. Ингэснээр 72 оноотой болж, тэргүүлэгчээс 8 оноогоор хоцорч эхэллээ. Тоглолтын 50 дахь минутад Жеко гоолдож, улирлын 25 дахь гоолоо оруулснаар мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна. Тэгвэл зочин багаас Куртич 22 дахь минутад гоол оруулсан юм.

Бусад тоглолтын үр дүн

Интер 2-2 Милан

Женоа 2-2 Лацио

Фиорентина 1-2 Эмполи

Торино 1-1 Кротоне

Палермо 0-0 Болонья

Кальяри 4-0 Кьево

Сассуоло 2-1 Сампдория

Наполи 3-0 Удинезе

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх