Нийслэлийн захиргааны байгууллагуудын ажил 8 цаг эхэллээ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Су.Батболд өнгөрсөн даваа гаригт захирамж гаргаж, нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан.

Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах зорилгоор гаргасан уг захирамжаар нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил өглөө 08.00 цагаас эхлэхээр болж байгаа юм. Хотын даргын гаргасан захирамж энэ сарын 15-ны өдрөөс эхэлж, ирэх аравдугаар сарын 1-ны өдрийг хүртэл хэрэгжих юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх