Б.Ууганхүү хос мөнгөн медаль хүртэв


Пара Жюү жицүгийн анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-15-нд АНЭУ-ын Абу Даби хотноо  болж өндөрлөлөө.

МУГТ Болормаагийн Ууганхүү жиндээ болон үнэмлэхүй жинд хос мөнгөн медаль хүртсэн бол ОУХМ А.Мөнхбат алтан медаль хүртэж дэлхийн аварга болов.  Мөн тэмцээний насанд хүрэгчдийн цагаан бүсний 69 кг-ын жинд А.Гантүлхүүр, 56 кг-д “Гаруда” клубын тамирчин Б.Батмөнх нар алтан медаль хүртэж, дэлхийн аварга болов. Түүнчлэн жүю жицүгийн өсвөр үеийн ангилалын 57 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Б.Батхишиг мөнгөн медаль хүртлээ.

Уг тэмцээнд манай улсаас Дэлхийн аварга Цог-Очирын Батцэцэг, ОУХМ Г.Алтанбагана, Б.Хулан тэргүүтэй 18 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдсөн юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх