Дэлхийн хамгийн өндөр настай хүн өөд болжээ


Дэлхийн хамгийн өндөр настай хүн өчигдөр Италид 117 насандаа өөд болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Эмма Морано 1899 оны 11 дүгээр сарын 29-нд Италийн Пьемонт мужид мэндэлжээ. Тэрбээр 1800-гаад оны үеийн амьд сэрүүн байсан сүүлчийн хүн байсан юм.
Түүний ийм урт насалсан нь ген болон хоолны дэглэмтэй холбоотой бололтой. Ээж нь 91 насалсан бол эгч нар нь 100 насалж байжээ. Тэрбээр өдөрт гурван өндөг идэх дэглэмийг 90 гаруй жилийн турш баримталсан гэнэ. Гурван өндөгний хоёрыг нь түүхийгээр иддэг байжээ.
Гурван зууныг дамнан наслахдаа Эмма Морано дэлхийн хоёр дайн, Италийн 90 гаруй засгийн газрын нүүрийг үзжээ. Түүний ганц хүү нь зургаан сартай байхдаа эндсэн аж.
АНУ-д төвтэй Геронтологийн /насжилт судлалын/ төвийн мэдэгдсэнээр, Эмма Морано өөд болсноор 1900 оны гуравдугаар сарын 10-нд төрсөн, Ямайкийн иргэн Вайолет Браун өдгөө амьд сэрүүн байгаа дэлхийн хамгийн өндөр настан боллоо.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх