ОБЕГ-аас харьяа салбар, нэгжүүддээ шалгалт хийнэ


Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2017 оны үндсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах эрхзүйн орчин, байгууллагын стандартыг бий болгох, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, улсын хяналт, шалгалтын үр дүнг дээшлүүлэх зорилгоор ОБЕГ-аас харьяа салбар, нэгжүүд, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, улсын нөөцийн анги, салбаруудад иж бүрэн болон биелэлтийн шалгалт хийх нэгдсэн хуваарь батлагдлаа.

Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Улсын нөөцийн салбарууд, Давтан сургалт, сэргээн заслын төв, нийслэлийн Багахангай, Чингэлтэй, Хан-Уул, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн Аврах анги иж бүрэн шалгалтад хамрагдах юм байна.

Харин ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газар, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Багануур, Баянгол дүүргийн Онцгой байдлын газар, Гамшиг судлалын хүрээлэн, Хангалт үйлчилгээний анги, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газруудад биелэлтийн шалгалт хийнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх