Ховдод газар хөдөлжээ


Ховд аймгийн Алтай суманд газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, тус сумын Алтангадас багийн “Хавтгай нуруу” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 68 км-т/ дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 14:24 цагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан энэ талаар тус сумын Засаг даргын орлогч даргаас тодруулахад “Иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй” тухай мэдээлжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх