БНСУ-д харлах иргэдийн тоо өссөөр байна


БНСУ-ыг зорин явж буй монголчуудаас тус улсад хууль бусаар амьдран үлдэж буй иргэдийн тоо өссөөр байгаа талаар Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. 2014 онд 24560, 2015 онд 30527, 2016 онд 36 мянган монгол иргэн визний хугацаандаа буцаж ирэлгүй  тус улсад үлдсэн байна.  Энэ оны эхний гурван сарын байдлаар л гэхэд БНСУ-д харлаж үлдэгсдийн тоо 36560 хүрсэн байна.

Хараар ажиллаж, амьдарч буй иргэдийн тоо өсч байгаа нь хоёр улсын иргэд хоорондын харилцаа, харилцан виз олголтод сөргөөр нөлөөлсөөр байгаа юм. Тиймээс 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн БНСУ-ын Элчин сайдын яамнаас тус улс руу визгүй зорчихыг болиулсан. Энэ нь ганц манай улсад үйлчилж буй журам биш ажээ. 

Тиймээс эдгээр иргэдэд олон удаагийн виз олгодог болсон. Үүнтэй зэрэгцэн БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, Консулын газар солонгос иргэдэд олон удаагийн визийг олгож эхэлсэн байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Дорж 2017 04 сар 18

Дайн болж, цөмийн бөмбөг Сеүл дээр унах гэж байхад ухаанд нь ухна унасан, усан тэнэгүүд юм даа.

зочин 2017 04 сар 18

Эх орондоо ажиллаж амьдрах нөхцөд муу байгаагаас хүмүүс дүрвэж байна шүүдээ.

Mongol zaluu 2017 04 сар 18

Neg moson irgenshilee soliod tendee uldeed Solongos ulsiin toloo odoo umard solongostoi baildaj uhetsgeene biz