Далайн давалгаан дээр гулгаж байсан охин махчин загасны дайралтад өртөн амиа алджээ


Өсвөр насны охин Австралийн баруун эргээр далайн давалгаан дээр гулгаж /surfing/ аварга загасны дайралтад өртөж амиа алджээ.  
 
Даваа гарагт орон нутгийн цагаар 09:00 цагийн орчимд 17 настай охин аварга загасны дайралтад өртөн хүнд шархдах үед түүний эцэг охиноо эрэгт гаргаж ирсэн байна.  Гэвч охин эмнэлэгт хүргэгдсэн даруйдаа нас баржээ.
 
Австралид сөрфинг хийдэг хүмүүс олноороо очдог Эспирансе гэдэг газрын ойролцоо амиа алдсан охин гэр эцэг эх, хоёр дүүгийн хамт ирсэн байжээ.
 
Энэ нь Австралийн баруун эрэг орчимд сүүлийн нэг жилийн дотор махчин загас хүн рүү дайрсан гуравдахь тохиолдол болж байна.
 
2014 онд дээрх газарт серфинг хийж байсан нэгэн хүн махчин загасны дайралтад өртөн гаргүй болж байжээ. Мэргэжлийн загасчин Нэвиль Манстэд "дайралт болсон эрэг хавиар дахиж хэзээ ч серфинг хийхгүй. Яг энэ эрэг дээр махчин загас хүн рүү дайрсан тохиолдол хоёр удаа гарлаа. Миний хүү ч өртөж болох байлаа" гэж орон нутгийн хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.
 
Хэргийг шалгахын тулд тус наран шарлагын газрыг дор хаяж 48 цагийн хугацаагаар хаахаар болжээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх