БСШУС-ын сайдыг огцрохыг шаардлаа


Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гэрэл, тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн н.Болдсайхан, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-д сургуулийн багш н.Сарантогос нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тэд хараагүй хүүхдүүдийн сурч,боловсрох асуудалд хайхрамжгүй хандаж буй БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцрохыг шаардаж буйгаа онцолсон юм. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос төрийн гурван өндөрлөгт хандан албан шаардлага хүргүүлж байгаа аж.

ШААРДЛАГАД:

Нэгдүгээрт, Хараагүй хүүхдүүдийн асуудалд сэтгэлгүй хандаж буй БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах

Хоёрдугаарт, Холбогдох хуулийн дагуу Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяанаас гаргаж, БСШУС-ын шууд харьяанд шилжүүлэх

Гуравдугаарт, Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн сургалтын орчин,шаардагдах тонгог төхөөрөмж,сургалтын хэрэглэгдэхүүнд зохион журмын дагуу сайжруулж,  шинээр олгох өгөх

Дөрөвдүгээрт, Асуудлаа мэддэггүй, сэтгэлгүй, зүтгэлгүй, чадваргүй өнөөгийн удирдлагыг өөрчлөх асуудлууд тусгагдсан байна.

Шаардлагын хариуг 2017.04.28-ны  өдрийн 12:00 цагийн дотор өгөхгүй бол мөн өдрийн 13:00 цагаас хойш тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв. Мөн энэ үеэр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.Гэрэл “Ер нь хараагүй хүнд боловсролыг чанартай хүргэх нь хамгийн чухал. Гэтэл 116 дугаар сургуульд чанартай боловсрол эзэмшүүлэх асуудал дутмаг байна. Бид энэ асуудлыг анх удаа тавиагүй. Өнгөрсөн онд холбогдох хуулинд өөрчлөлт орсны дараа тус сугуулийг Сүхбаатар дүүргийн харьяанаас яамны харъяанд шууд шилжүүлэх шаардлагыг тавьсаар ирсэн. Гэвч асуудалд төр засаг, боловсролын яам хайхарамжгүй хандсаар байна. Бид энэ асуудлаар БСШУС-ын сайд Ж.Батсуурьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард  албан бичиг илгээсэн ч ямар хариу ирээгүй. Долоо хоногийн өмнө дахин албан бичгээ явуулсан ч бас л хариу  явуулсангүй. Тиймээс огцруулах шаардлагыг тавьж байна” гэлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

зочин хариулж байна. 2017 04 сар 18

Сайд та ХААИС-ийн салбар хүрээлэнгүүдэд шалгалт явуулж өөрчлөх шаардлагатай.Нөхөр Хэрээг хурдан өөрчлөхгүй бол таныг...