Төрийн ордонд номын өдөрлөг болно


УИХ-ын Тамгын газраас 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр буюу маргааш Төрийн ордны 2 давхрын фоенд номын өдөрлөг зохион байгуулахаар болжээ.

Энэхүү номын өдөрлөгийн нээлт 10.30 цагт эхлэх бөгөөд өдөрлөгт "Болор судар", "Аз хур", "Непко", "Мир" номын дэлгүүр, "Интерпресс", "Сэлэнгэ пресс" зэрэг 12 байгууллага оролцох аж.

Дэлхийн номын өдрийг угтсан уг арга хэмжээгээр 11.00-16.00 цагийн хооронд номын үзэсгэлэн худалдаа ажиллах юм байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх