Сүүний үхрийн өрхийн аж ахуйгаас хэд хэдэн зөрчил илэрчээ


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 02-01/148 тоот удирдамжаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Туулын 11 дүгээр гудамж 13 тоотод байрлах иргэн Бархассүрэнгийн Энх-Амгалангийн сүүний үхрийн өрхийн аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, “Сүүний чиглэлийн мал аж ахуйд мал эмнэлэг ариун цэвэр, хорио цээрийн дэглэмийн мөрдөлтийг шалгах” 1.17 кодтой хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлэхэд 56 хувь буюу их эрсдэлтэй байна.

Шалгалтаар: Тус өрхийн аж ахуй нь малын өвчлөлийн сүүлийн 3-аас доошгүй жилийн судалгаа, бүртгэлгүй, бруцеллёз, сүрьеэ өвчний шинжилгээнд хамрагдсан тухай нэг бүрчилэн бүртгэсэн судалгаагүй, аж ахуйд хэрэглэж байгаа малын нэмэлт тэжээл нь гэрчилгээ баталгаажилтгүй, хаваржаа, өвөлжөө бууцанд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийдэггүй, зах зээлд борлуулсан сүүний өдөр тутам бүртгэл хөтөлдөггүй зэрэг зөрчил илэрлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдлүүд

Зочин 2017 04 сар 18

uher uu unee yu

Zochin 2017 04 сар 18

8017 unb dugaartai mashinii ezen Demberel gedeg luivarchingaas bolgoomjlooroi humuus ee