“Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэлд автобус явна


Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кинотеатр-Ривер гарден хотхон” чиглэлийн замналыг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кинотеатр” болон Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэл болгон хоёр хувааж дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр болсон байна.

Ингэснээр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дах Хан-Хиллс орон сууцны шинэ хорооллын оршин суугчдад нийтийн тээврийн үйлчилгээ хүрч байгаа аж.

Чиглэлийн замналын зураглал: /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ХАРАХ БОЛОМЖТОЙ/

 

 
Ч:28 “Сэлх-7 буудал-Ардкинотеатр” чиглэлд 9 автобус 12 минутын хүлээгдлийн хугацаатай, Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэлд 6 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ үйлчилнэ. 
 

Үйлчлэх цагийн хуваарь: 

  • Ажлын өдөрт 06:40 - 22:30 цаг
  • Амралтын өдөрт 08:00- 22:00 цаг хүртэл. 

Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг Нийслэлийн тээврийн газрын 323176, 326352 утсанд өгөх боломжтой.

 


Эх сурвалж: Нийтийн тээврийн газар

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх