Байгалийн барагшуныг экспортлохыг таван жилээр хориглолоо


Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар таван жилийн хугацаагаар байгалийн барагшуныг түүхийгээр болон хагас боловсруулсан түүхий эд байдлаар экспортлохыг хоригложээ. 

2014 онд түүхий барагшуныг таван жил экспортлохыг хориглосон ч 2016 оны дөрөвдүгээр сард энэ шийдвэрийг хүчингүй болгож, зөвхөн 2016 онд л гэхэд 2,335 тонн түүхий барагшуныг экспортлосон байна.

Түүнчлэн БОАЖЯ-ны захиалгаар МУИС-ийн эрдэмтэн судлаачид Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нутгуудад судалгаа хийж, ойролцоогоор 300 гаруй тонн цэвэр Барагшуны нөөцтэй болохыг тогтоожээ. Урт хугацааны туршид байгалийн үзэгдлийн хувьсаж өөрчлөлтөөр хуримтлагдан бий болдог, удаан нөхөн сэргээгддэг, байгалийн барагшун түүхий эдийг дотоодын нэр бүхий аж ахуйн нэгжүүд боловсруулалт хийхгүйгээр экспортод гаргаж байгаа юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх