“ПСЖ” Санчес, Өзил нарыг сонирхов


Францын хөлбөмбөгийн “Пари Сен-Жермен” багийн удирдлага довтлогч Алексис Санчесыг өөрийн болгохоор Английн “Арсенал” багийн удирдлагатай албан ёсны хэлэлцээр хийхэд бэлэн байгаа гэнэ. 
 
Парис хотын багийн төлөөлөгчид Чилийн 28 настай довтлогч залуугийн төлөөлөгчидтэй удаан хугацаанд харилцжээ. Одоо тэд 55 сая еврогийн санал тавихад бэлэн байгаа аж.
 
Түүнчлэн “ПСЖ” их буучдын хагас хамгаалагч Месүт Өзилыг сонирхож буй юм. Санчес, Өзил нар “Арсенал”-тай 2018 оны зун хүртэл гэрээтэй билээ. 

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх