Тавдугаар сарын сүүлчээр цочир хүйтэрнэ


Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар цаг агаарын 4, 5 дугаар сарын төлөв байдлын талаархи Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлэл сонсов.

Энэ сарын 17-нд зүүн аймгуудын нутгаар, 18-нд баруун ба төвийн нутгаар,19-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын өмнөд хэсгээр, 22, 26-нд төв, зүүн аймгуудын зарим нутгаар, 23, 24, 27-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орох төлөвтэй. Энэ үед салхи говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с, говийн нутгаар зарим үед 16 м/с хүрч шороон шуурга хүрч шороон болон цасан шуурга шуурах нь. Мөн хуурайшилт ихтэй байх аж.

Агаарын температур 17, 22-24-нд нутгийн зүүн хагаст, 18-19-нд ихэнх нутгаар сэрүүсч, цас бүрэн арилаагүй байгаа нутгаар өдөртөө 3-8, шөнөдөө -6-гаас -11 градус, говийн бүс нутгаар өдөртөө 11-16, шөнөдөө 0-5, бусад нутгаарөдөртөө 6-11, шөнөдөө -3-аас -8 градус байх төлөвтэй байна. Бусад хугацаанд бүх нутгаар дулаарч өдөртөө говийн бүс нутгаар 17-22, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

Харин ирэх тавдугаар сард ихэнх нутгаар агаарын температур уур амьсгалын дундажийн орчим, хур тунадас Баян-Өлгий,Увс, Архангай, Булган, Ховд, Баянхонгор, Төв, Сүхбаатар, Дорнод аймгийн өмнөд сумдаар, Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дундаж хэмжээний орчим, зөвхөн Алтайн өвөр хэсгээр дунджаас бага орох төлөвтэй. Сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэлд онцгой нөлөөлдөг цаг уурын үзэгдэл, давтамжид ихээхэн өөрчлөлт орж, температурын огцом өсөлт, хур тунадасны бууралтаас хуурайшилт нэмэгдэж хөрсний чийгийн хангамж улам бүр багасаж байна. үүнтэй уялдан цаг агаарын таагүй үзэгдэл ажиглагдах боллоо. Тиймээс тавдугаар сарын сүүлчээр цочир хүйтрэл болж магадгүй байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх