Шуурга ирэх ням гариг хүртэл үргэлжилнэ


Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орохыг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна. Харин маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, салхи 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Ихэнх хугацаанд Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх