Сэрэмжлүүлэг: 202 зорчигчийг аюул осолгүй суурин газар шилжүүлжээ


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурч орон нутгийн замын нөхцөл байдал хүндрээд байна.

Тухайлбал өчигдөр /2017.04.19/ Сүхбаатар аймгийн хойд сумдын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, замын халтиргаа гулгаа үүсэн тус чиглэлийн замыг түр хязгаарласан бөгөөд Авто тээврийн  үндэсний төв шуурхай арга хэмжээ авч тус чиглэлд зорчиж байсан 202 зорчигчийг аюул осолгүй суурин газар шилжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсан байна. 

Одоогоор зүүн аймгийн ихэнх нутгаар цаашлаад төвийн болон говийн аймгийн нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдах төлөвтэй байна. 

Иймд хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулаг, сэрэмжлүүлгийг дагах,

Хүчтэй салхи шуурганы үеэр автозамын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, автомашины шатахуун дуусах, эвдрэх, иргэдийн холбоо тасрах зэрэг тохиолдол гарч болзошгүй тул жолооч та өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган тухайн замын нөхцөлд хурдаа зөв тохируулан, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцхыг анхааруулж байна.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх