Улаанбаатарт 11 орны ширээний теннисчид ур чадвараа сорьж эхэллээ


Өнөөдөр Спортын төв ордны А зааланд Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч асан О.Чулуунбат агсны нэрэмжит “Mongolia cup-2017” ширээний теннисний олон улсын тэмцээн эхэллээ.

Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрээнд болж байгаа энэ тэмцээнд Монгол, ОХУ, Казахстан, Хонконг, Макао, БНСУ, Тайвань, Польш, Лаос, БНХАУ, БНАСАУ зэрэг 11 орны нийт 93 ширээний теннисчин гурван өдөр ур чадвараа сорин өрсөлдөх юм. 
Тус тэмцээн 16 хүртэлх, 16-аас дээш насны ангилалд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн гэсэн төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулна. Тэмцээнээс эхний хоёр байрт шалгарсан баг тамирчид 2017 оны зургадугаар сард болох Азийн тивийн АШТ-д өрсөлдөх эрхтэй болох юм.

Эх сурвалж: www.TODAY.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй


Сэтгэгдэл үлдээх